Үйлчилгээний нөхцөл
Энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр хэрэглэгч нь GerZar.mn цахим платформын үйлчилгээг ашиглах эрхтэй болно.
Шинэчлэгдсэн: 2026.06.25
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Платформ нь хэрэглэгчдэд үл хөдлөх хөрөнгө түрээслэх, худалдах, орон сууц, үл хөдлөх хөрөнгө барьж ашиглалтад оруулах талаар зар нийтлэх, мэдээлэл солилцох, агент болон гүйцэтгэх компанитай холбогдох боломж олгох онлайн цахим зуучлалын үйлчилгээ юм.
1.2. Платформ нь худалдагч, агент, компани, үйлчлүүлэгч хооронд худалдан авах, үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ авагчийн хооронд байгуулагдах аливаа гэрээ, хэлцлийн аль ч тал биш бөгөөд тухайн харилцаанаас үүсэх эрх, үүрэг, үр дагаврыг хариуцахгүй болно.
1.3. Хэрэглэгч бүртгэл үүсгэх, нэвтрэх, зар нийтлэх, мэдээлэл оруулах, платформыг үргэлжлүүлэн ашиглах замаар энэхүү нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Хоёр. Хэрэглэгчийн бүртгэл
2.1. Хэрэглэгч үнэн зөв, бодит мэдээлэл ашиглан бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд 18 нас хүрсэн байх шаардлагатай.
2.2. Бүртгэлийн нэр, нууц үг болон хэрэглэгчийн эрхийн аюулгүй байдлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
2.3. Бусдын нэр, мэдээлэл, байгууллагын нэрийг зөвшөөрөлгүй ашиглан бүртгэл үүсгэхийг хатуу хориглоно.
2.4. Платформын зүгээс хуурамч, давхардсан эсхүл залилангийн шинжтэй бүртгэлийг хаах, устгах эрхтэй.
Гурав. Зар нийтлэх нөхцөл
3.1. Компани болон хувь хүн, агентуудын нийтэлж буй зарын мэдээлэл үнэн тодорхой баримтаар нотлогдсон, бодит байх ёстой бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн байх үүрэг хүлээнэ.
3.2. Дараах төрлийн мэдээлэл, зар нийтлэхийг хориглоно:
- Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосон бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ;
- Хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл;
- Залилах, хуурч мэхлэх зорилготой контент;
- Оюуны өмчийн эрх зөрчсөн контент;
- Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл;
- Садар самуун, хүчирхийлэл, үзэн ядалт өдөөсөн мэдээлэл;
- Спам болон давхар зар.
3.3. Платформын зүгээс хэрэглэгчийн нийтэлсэн мэдээллийг урьдчилан мэдэгдэлгүйгээр засварлах, түр хаах, устгах бүрэн эрхтэй.
Дөрөв. Төлбөрт үйлчилгээ
4.1. Платформ нь зар сурталчилгаа, онцлох зар болон бусад төлбөрт үйлчилгээг санал болгож болно.
4.2. Төлбөр төлөгдсөний дараа үйлчилгээ үзүүлсэн бол төлбөрийг буцаан олгохгүй.
4.3. Төлбөрийн нөхцөл, тарифыг платформ дангаар тогтоох бөгөөд шаардлагатай тохиолдолд өөрчлөлт оруулах эрхтэй ба энэ талаар урьдчилан 30 хоногийн өмнө мэдэгдэнэ.
Тав. Хувийн мэдээллийн хамгаалалт
5.1. Платформ нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу цуглуулах, боловсруулах, хамгаалах үүрэгтэй. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлого-оос үзнэ үү.
5.2. Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллагын шаардсны дагуу гаргаж өгч болно.
5.3. Хэрэглэгч нийтэд нээлттэй нийтэлсэн мэдээллийн үнэн зөв байдалд өөрөө хариуцлага хүлээнэ.
Зургаа. Хариуцлагын хязгаарлалт
6.1. Платформ нь хэрэглэгчдийн хооронд үүссэн худалдах, худалдан авах, үйлчилгээ үзүүлэх, төлбөр авах, төлбөр шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн доголдолын асуудалд хариуцлага хүлээхгүй ба оролцохгүй болно.
6.2. Платформ дээр нийтлэгдсэн зарын үнэн зөв, доголдолыг урьдчилан баталгаажуулах үүрэг хүлээхгүй.
6.3. Хэрэглэгч платформыг ашигласнаас үүдэн учирсан аливаа шууд болон шууд бус хохирлыг өөрөө хариуцах бөгөөд шаардлагатай тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасанчлан шүүхээр шийдвэрлүүлнэ.
Долоо. Оюуны өмч
7.1. Платформын програм хангамж, дизайн, лого, зураг, бичлэг болон бусад контент нь хуульд заасан оюуны өмчийн хамгаалалтад хамаарна.
7.2. Платформын зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, олон нийтэд тараах, түгээх, ашиглахыг хориглоно.
Найм. Бүртгэлийг түдгэлзүүлэх
8.1. Дараах тохиолдолд хэрэглэгчийн эрхийг түдгэлзүүлэх буюу бүртгэлийг устгаж болно:
- Нэг хэрэглэгч 2 хаяг нээсэн;
- Залилан мэхлэх төрлийн мэдээ мэдээлэл оруулсан;
- Хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл ашигласан;
- Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан;
- Хууль бус үйл ажиллагаанд платформыг ашигласан;
- Улс төрийн шинж чанар агуулсан мэдээ мэдээлэл оруулсан.
Ес. Маргаан шийдвэрлэх
9.1. Талууд үүссэн маргааныг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
9.2. Зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий шүүхээр шийдвэрлүүлнэ.
Арав. Бусад
10.1. Энэхүү нөхцөлд өөрчлөлт оруулах эрх Платформд хадгалагдана.
10.2. Өөрчлөлтийг платформ дээр нийтэлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
☑ Бүртгэл үүсгэх буюу үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласнаар та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, ойлгосон бөгөөд сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч буй болно. Мөн Үйлчилгээ үзүүлэх гэрээ болон Хувийн мэдээлэл боловсруулах зөвшөөрөл-тэй танилцана уу.

