Нууцлалын бодлого
GerZar.mn нь хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг эрхэмлэн хамгаална.
Шинэчлэгдсэн: 2026.06.25
1. Цуглуулах мэдээлэл
Бид дараах төрлийн мэдээллийг хэрэглэгчдээс цуглуулж болно:
- Овог, нэр;
- Утасны дугаар;
- Цахим шуудангийн хаяг;
- Хэрэглэгчийн нэр;
- IP хаяг болон төхөөрөмжийн мэдээлэл;
- Зар нийтлэх, худалдан авах, үйлчилгээ ашиглахтай холбоотой мэдээлэл.
1.2. Зар болон үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл оруулах үед дараах шаардлагуудыг хангах ёстой:
- Зарын гарчиг, тайлбар, үнэ, төрөл, талбайн хэмжээ, газар зүйн байршил;
- Зарын зураг дээр тэмдэглэсэн байршил, тухайн обьектыг ерөнхийд нь харуулсан нягтаршил сайтай 3–7 зураг эсхүл 30 секундын видео;
- Холбоо барих утасны дугаар;
- Агент / Байгууллагын нэр.
2. Мэдээлэл ашиглах зорилго
Цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашиглана:
- Хэрэглэгчийн бүртгэлийг үүсгэх, баталгаажуулах;
- Үйлчилгээг хүргэх, сайжруулах;
- Аюулгүй байдлыг хангах;
- Зөрчил, залилангаас урьдчилан сэргийлэх;
- Хэрэглэгчтэй холбоо тогтоох.
3. Мэдээлэл хамгаалах
Платформ нь хэрэглэгчийн мэдээллийг хууль бус нэвтрэлт, алдагдал, өөрчлөлтөөс хамгаалах техник болон зохион байгуулалтын арга хэмжээ авна.
4. Мэдээлэл дамжуулах
Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Харин хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллагад гаргаж өгч болно.
5. Хэрэглэгчийн эрх
- Өөрийн мэдээлэлтэй танилцах;
- Өөрийн оруулсан мэдээллийг засварлах;
- Өөрийн хаяг, апп дээр байршуулсан зарыг устгуулах хүсэлт гаргах;
- Мэдээлэл боловсруулах зөвшөөрлөө буцаан татах;
- Компани, байгууллага, төсөл хөтөлбөр, агентуудын талаар санал хүсэлт өгөх, гомдол гаргах.
6. Хэрэглэгчийн үүрэг
- Үл хөдлөх хөрөнгийн нарийвчилсан газарзүйн байршлыг зар дээр тодорхой оруулж, апп хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй байх;
- Хаяг, хот, дүүрэг, хороо, газрын зураг дээр бичиж тэмдэглэх;
- Апп эзэмшигчийн зүгээс явуулж буй бодлогыг дэмжиж хамтран ажиллах;
- Үнийн саналыг нийтэд нээлттэй ил харагдахаар тавих;
- Апп ашигласан сар бүрийн хураамжийг цаг тухайд нь төлөх;
- Компани, агент, хэрэглэгч нар албан ёсны профайл үүсгэх, байгууллагын хаяг, нэр солигдсон тохиолдолд цаг алдалгүй мэдээллээ шинэчлэх;
- Оруулсан зар, мэдээлэл дээрээ өөрсдөө 100% хариуцлага хүлээх тул мэдээллээ сайн нягталж шалгах.
7. Апп зүгээс хангах нөхцөл
- Таны мэдээллийн аюулгүй байдал болон хувийн эмзэг мэдээллийг чандлан хадгалах;
- Хэрэглэгч нарт апп ашиглах процессыг илүү хурдан, амар хялбар байхаар зохицуулах;
- Хэрэглэгч өөрийн харилцсан чат, мессеж болон холбоо тогтоосон үйлчлүүлэгчдийн мэдээллийг 1, 3, 6 сараар харах, татаж авах боломжоор хангах;
- Сар бүр тодорхой тооны зар үнэ төлбөргүй оруулах боломж олгох;
- Компани, байгууллага, төсөл хөтөлбөр, агентуудын талаар санал хүсэлт өгөх, гомдол гаргах боломж бүрдүүлэх.
8. Cookie-ийн ашиглалт
Платформ нь session, тохиргоо хадгалахад cookie ашиглана. Дэлгэрэнгүйг Cookie бодлого-оос үзнэ үү.
9. Хадгалах хугацаа
- Зарын хандалт, үзэлт, холбоо барьсан үйлдлийн бүртгэл — 6 сар (дараа нь автоматаар устгана).
- Нэвтрэх оролдлогын бүртгэл (нууцлал хамгаалах зорилгоор) — 30 хоног.
- Нэг удаагийн нууц код (OTP) — баталгаажуулсан буюу хугацаа дууссаны дараа 24 цагийн дотор устгана.
- Хэрэглэгчийн данс, зар, төлбөрийн бүртгэл — данс идэвхтэй байх хугацаанд хадгалагдана. Дансаа устгуулах хүсэлт гаргавал 30 хоногийн дотор устгана (хууль ёсны үндэслэлээр үлдээх ёстойгоос бусдыг).
- Зөвшөөрөл (consent)-ийн бүртгэл — хууль зүйн audit-ын зорилгоор данс устсаны дараа ч 12 сар хадгалагдаж болно.
10. Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуудлаар Холбоо барих хуудсаар дамжуулан бидэнтэй холбогдоно уу. Хувийн мэдээлэл боловсруулах зөвшөөрлийн талаар Хувийн мэдээлэл боловсруулах зөвшөөрөл-ийг үзнэ үү.

