GerZarХайх...
Нэвтрэх

Цахим платформ ашиглах, үйлчилгээ үзүүлэх гэрээ

Платформын зорилго нь хэрэглэгчийг үнэн бодит мэдээллээр хангаж, хувь хүн болон хуулийн этгээдээс хэрэгжүүлж буй үл хөдлөх хөрөнгийн төсөл хөтөлбөрүүдийг сурталчлан танилцуулах, зуучлагч агентуудыг шаардлагатай цахим платформоор хангахад оршино.

Шинэчлэгдсэн: 2026.06.25

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү гэрээ нь Монгол Улсын Иргэний хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцан тохиролцож байгуулсан болно.

1.2. Нэг талаас Платформ эзэмшигч, нөгөө талаас платформд бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд (цаашид «Хэрэглэгч» гэх) нарын хооронд үүсэх эрх зүйн харилцааг зохицуулна.

1.3. Хэрэглэгч бүртгэл үүсгэж, «Үйлчилгээний нөхцөл болон гэрээг зөвшөөрч байна» гэсэн цахим сонголтыг баталгаажуулснаар энэхүү гэрээг байгуулсанд тооцно.

1.4. Энэхүү гэрээ нь цаасан хэлбэрээр байгуулсан гэрээтэй адил хүчин төгөлдөр бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш талуудын хооронд харилцан эрх, үүрэг үүснэ.

Хоёр. Цахим зөвшөөрөл ба нотлох баримт

2.1. Хэрэглэгчийн бүртгэлийн үед ашигласан IP хаяг, бүртгэлийн огноо, цаг, төхөөрөмжийн мэдээлэл, баталгаажуулах код, цахим шуудан, утасны дугаар болон системийн бүртгэлийн мэдээлэл нь гэрээ байгуулсныг нотлох баримт болно.

2.2. Хэрэглэгчийн «Зөвшөөрч байна», «Бүртгүүлэх», «Үргэлжлүүлэх» зэрэг цахим үйлдлийг Монгол Улсын Цахим гарын үсгийн тухай хуульд заасан цахим мэдээлэл солилцох хэлбэрийн зөвшөөрөл гэж үзнэ.

2.3. Платформын системд хадгалагдсан бүртгэл, серверийн мэдээлэл, баталгаажуулалтын мэдээлэл нь талуудын хооронд үүссэн харилцааг нотлох хүчин төгөлдөр баримт бичиг юм.

Гурав. Платформын зүгээс үзүүлэх үйлчилгээ

3.1. Платформ эзэмшигч нь хэрэглэгчид дараах үйлчилгээг үзүүлнэ:

  • Зар нийтлэх;
  • Зар хайх;
  • Худалдагч, худалдан авагч хооронд холбоо тогтоох боломж бүрдүүлэх;
  • Төлбөртэй болон нэмэлт үйлчилгээ ашиглуулах;
  • Мэдээллийн аюулгүй байдал болон хувийн эмзэг мэдээллийг чандлан хадгалах;
  • Апп ашиглах процессыг илүү хурдан, амар хялбар байхаар зохицуулах;
  • Харилцсан чат, мессеж болон холбоо тогтоосон үйлчлүүлэгчдийн мэдээллийг 1, 3, 6 сараар харах, татаж авах;
  • Сар бүр тодорхой тооны зар үнэ төлбөргүй оруулах;
  • Компани, байгууллага, төсөл хөтөлбөр, агентуудын талаар санал хүсэлт өгөх, гомдол гаргах.

3.2. Платформ нь зөвхөн мэдээллийн зуучлалын үйлчилгээ үзүүлнэ.

3.3. Платформ нь худалдаа, худалдан авалт, төлбөр тооцооны оролцогч тал болохгүй ба үүсэх хэрэг маргаанд ямар нэг хариуцлага хүлээхгүй.

Дөрөв. Хэрэглэгчийн үүрэг

  • Оруулсан мэдээллээ үнэн зөв байлгах, мэдээлэл шинэчлэгдсэн бол цаг тухайд нь засаж оруулах;
  • Нийтэлж буй зар нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчөөгүй байх;
  • Оюуны өмч болон гуравдагч этгээдийн нэр төр, эрх ашгийг хөндөхгүй байх;
  • Үл хөдлөх хөрөнгийн нарийвчилсан газарзүйн байршлыг зар дээр тодорхой оруулах, апп хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй байх;
  • Хаяг, хот, дүүрэг, хороо, газрын зураг дээр бичиж тэмдэглэх;
  • Үнийн саналыг нийтэд нээлттэй ил харагдахаар тавих;
  • Оруулсан зар, мэдээлэл дээрээ өөрсдөө 100% хариуцлага хүлээх тул мэдээллээ сайн нягталж шалгах;
  • Зарын зураг дээр тэмдэглэсэн байршил, обьектыг ерөнхийд нь харуулсан нягтаршил сайтай 3–7 зураг эсхүл 30 секундын видео оруулах.

4.2. Дээрх баталгаа зөрчигдсөнөөс үүсэх аливаа хохирлыг хэрэглэгч бүрэн хариуцна.

Тав. Хориглох үйлдэл

5.1. Дараах үйл ажиллагааг хориглоно:

  • Хуурамч зар нийтлэх;
  • Бусдын нэрээр бүртгэл үүсгэх;
  • Залилангийн шинжтэй үйл ажиллагаа явуулах;
  • Хууль бус бараа, үйлчилгээ сурталчлах;
  • Оюуны өмчийн эрх зөрчих;
  • Платформын ажиллагаанд халдах, эвдэх оролдлого хийх;
  • Автомат программ ашиглан мэдээлэл цуглуулах.

5.2. Платформ дээрх зөрчилтэй мэдээллийг урьдчилан мэдэгдэлгүй устгаж болно.

Зургаа. Хувь хүний мэдээлэл

6.1. Хэрэглэгч бүртгүүлснээр өөрийн мэдээллийг боловсруулах зөвшөөрөл олгож байна гэсэн үг юм.

6.2. Платформ нь дараах мэдээллийг цуглуулж болно:

  • овог нэр;
  • утасны дугаар;
  • цахим шуудан;
  • IP хаяг;
  • төхөөрөмжийн мэдээлэл;
  • байршлын мэдээлэл (зөвшөөрсөн тохиолдолд).

6.3. Мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх, аюулгүй байдлыг хангах, хуульд заасан зорилгоор ашиглана.

6.4. Эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлага гарсан тохиолдолд мэдээллийг гаргаж өгч болно.

Долоо. Төлбөрт үйлчилгээ

7.1. Онцлох зар, VIP зар, баннер сурталчилгаа болон бусад нэмэлт үйлчилгээ төлбөртэй байж болно.

7.2. Төлбөр төлснөөр үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох ба төлбөрийг буцаан олгохгүй.

7.3. Төлбөр төлөгдсөнөөр үйлчилгээ авах эрхээ цааш үргэлжлүүлэх нь тухайн хэрэглэгчийн эрх бөгөөд төлбөр төлөгдсөн хугацаанд платформыг устгасан эсхүл ашиглаагүй байсан ч төлбөрийг буцаан олгохгүй.

7.4. Төлбөрийн талаар маргаан гарсан тохиолдолд платформын санхүүгийн болон системийн бүртгэлийг үндэслэл болгоно.

Найм. Хариуцлагын хязгаарлалт

8.1. Платформ нь хэрэглэгчдийн хооронд байгуулсан гэрээ, хэлцлийн биелэлтэд ямар нэг хариуцлага хүлээхгүй.

8.2. Үл хөдлөх хөрөнгийн доголдол, чанар, өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой маргааныг хэрэглэгч талууд өөрсдөө хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлэнэ.

8.3. Платформын буруугаас бус хэрэглэгч хоорондын шууд болон шууд бус хохирлыг платформ хариуцахгүй.

Ес. Эрх түдгэлзүүлэх

9.1. Дараах тохиолдолд хэрэглэгчийн эрхийг шууд түдгэлзүүлж болно:

  • хууль зөрчсөн;
  • үйлчилгээний нөхцөл ноцтой зөрчсөн;
  • бусдын эрх ашгийг хохироосон;
  • платформын аюулгүй байдалд эрсдэл учруулсан.

Арав. Маргаан шийдвэрлэх

10.1. Маргааныг эхлээд хэлэлцээ, эвлэрлийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

10.2. Зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

10.3. Талууд платформын системийн бүртгэл, цахим мэдээллийг нотлох баримтаар ашиглахыг урьдчилан зөвшөөрч байна.

Арван нэг. Гэрээний хүчин төгөлдөр байдал

11.1. Энэхүү гэрээ нь хэрэглэгч бүртгэл үүсгэж, зөвшөөрсөн мөчөөс хүчин төгөлдөр болно.

11.2. Платформын үйлчилгээ ашиглагдаж байгаа хугацаанд хүчинтэй байна.

11.3. Платформ гэрээнд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлтийг сайтад нийтэлснээр хүчин төгөлдөр болно.

Хэрэглэгч энэхүү гэрээг цахим хэлбэрээр зөвшөөрсөн нь өөрийн гарын үсэг зурж баталгаажуулсантай адил эрх зүйн үр дагавартай болно.